Сорил
4.
Ерөнхий
дүгнэлт: Хоёр ангийн дундаж дүн нэлээн
муу байлаа. :( [3-1: 15.9 ; 3-2: 34.1]
Бодлогуудын хувьд бага зэрэг
хүндэрсэн бөгөөд бодлого таних талдаа
арай сайжирсан байна. Ер нь бол мэдрэмжгүй
дэмийрсэн, гариг андуурсан бодолтууд
харьцангүй цөөн байлаа. Жижиг алдаа
гаргах нь харин багасаагүй мэт л байна.
Эхний
5 сорилоос бүлэг сэдэв тус бүрд хир
байгаа тухай дүгнэлт хийх бодол байна.
:) .. Та бүхний ерөнхийдөө
давтах чиглэлд тус болох байх аа.
Хэд
хэдэн сорил дараалан жигд амжилт үзүүлж
буй, сайн ахиц гаргаж байгаа магтахаар
сурагчид байна аа! /Алга тавих/ 4
Билгүүн.А [3-1],
Золзаяа.Б [3-2], Сэлэнгэ.Д
[3-2] Эрчээ битгий алдаарай.
4-р
сорилын аваргууд: Энхбат.О [Хамгийн
өндөр оноо], Анар-Эрдэнэ.Б [Чанартай
бодолт, өгцөм өсөлт], Билгүүн.А
[Эхний 3 бодлогыг бол нам! Эхний ээлжинд
энэ түвшинд ядаж хүрцгээе.], Түвшин+Анар
[Шулууны тэгшитгэлийг бодсон, гүн
ухаантнууд. :D], Сэлэнгэ.Д
[7-р бодлогыг чанартай
бодсон. Мундаг], Анударь.Л
[Логарифмтай бодлого дээр гүн ухааны
бодолт хийсэн. Дажгүй шүү!]
….. Zoloogg [анализ бичсэн.. хахахаха.
наргиа]
Бодлогын
анализ:
1.
Логарифм тэгшитгэлийн шийд олох:
Иймэрхүү хэлбэрийн бодлого 9,10 -р ангидаа
нэлээн олон бодсон санагдаж байна. Бүтэн
квадрат ялгаад (sqrt(a))^2=|a|
зарчмаар бодох бодолт хамгийн амар
нь байсан. Бүтэн квадрат ялгагдаад,
язгуурууд нь хураагдана аа. Энд гаргасан
нийтлэг алдаа гэвээс логарифмийн
үйлдлүүдээ алдаад байх юм!
log(a-b)=log(a)/log(b) гэж бичсэн
гэх мэтээр. Эд нарыг сэргээн санаарай.
[Энэ бодлого дээр харьцангуй
олон төрлийн бодолт харагдсан. 3-р сорилын
4-р бодлого дээр бичсэн аргатай төстэй
байдлаар бодож болох байсан. Сонирхож
байвал судлаарай.] ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО: х10-13
2.
Виетийн теоромын хэрэглээ: Энэ дээр
шийдийг нь олоод, орлуулаад явж болох
л байсан. Тэгэхдээ энэ бол гоё бодолт
биш. Виетийн теором ашиглаад, бага зэрэг
хувиргалт хийгээд л бодчихдог бодлого,
өмнө нь хангалттай олон бодсон. Энд
харин гайхал төрүүлсэн нь маш олон
худлаа хариу гаргасан байлаа. Хамгийн
түгээмэл нь 210,105. Шалгааныг
нь харахад бүтэн квадрат буруу ялгасан,
кубын томьёо буруу хэрэглэсэн. 7-н
томьёогоо мартсан бол эргэн санах
хэрэгтэй шүү! ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х71-17
3.
Тэгшитгэлийн ХИУ, ХБУ, үнэлэх: Тооны
квадрат 0-с их буюу тэнцүү
байна гэдгийг ашиглаад х, у-н утгын мужыг
гаргачихна. Хойд тэгшитгэл дээр x^2
-г орлуулж байгаад квадрат тэнцэтгэлээ
уламжлалын шинжилгээ ашиглаж байгаад
ХБУ, ХИУ-гаа олно. Энэ хэлбэрийн бодлого
БҮХ СОРИЛД ОРСОН. Аль цэг дээр утгаа
авахыг буруу олсон хүмүүс бол нэлээн
хангалтгүй л гэсэн үг. :( Аа
бас нэг хэлэх зүйл, хүмүүс хариултын
хуудас дээр -3 <= x,y <= 3 гэсэн
хариугаа бичихгүй юм. Ингээд 6 оноо
баяртай! Анхааралтай байгаарай. ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО: х19-26
4.
Шүргэгчийн тэгшитгэл бичих, зай олох:
Шүргэгчийн тэгшитгэлийн олох нь бусад
бодлоготой харьцуулахад арай хүнд байх
нь байсан. Тэгэхдээ тийм хүнд бол биш
байж ээ. Багшийн болон Түвшингийн бодолт
[Хавсралтаас хараарай] нь шулууны
тэгшитгэл, тойрог дээр цэг орших
нөхцөлүүдийг гоё ашигласан байгаа.
Харин Анарын бодолт шүргэгчийн тэгшитгэл
[x*x1+y*y1=r^2] ашиглаад хөөрхөн
шийдсэн байсан. Аль аль нь сонирхолтой
бодолт. Анхаарч хараарай. Ерөнхийдөө
цөөхөн хүн оролдсон тул алдаа гэх юм
цөөн байх шиг байна. Харин зайг олох нь
амархан байсан шүү. Пифагорын теором
бичихэд л хангалттай. Сул оноонуудыг
олж харцгаая.. гэж. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО:
х87-51
5.
4 өнцөгтийн талбай, косинус: Гүдгэр 4
өнцөгтийн эсрэг орших өнцгүүдийг нийлбэр
180o
байна гэдгийг ашиглаад, ерөнхий диагоналын
урт тэнцүү байх тул 2 косинусын теором
бичээд л cosA-г олчихож
болно. Амархан гарч байгаа. Харин талбайг
a*b*sinA/2 томъёогоор олчихвол
амар байсан. Хийж үзээрэй! Энд анзаарагдсан
юм нь нэлээн олон хүүхэд косинусын
теоромыг буруу бичсэн байсан.
Мартамхай.. хаха. :P ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО: х31-33
6.
2-тын дараалал: Доод коэффициент нь
2-н зэргүүд учраас энийг binary
sequence гэж нэрлэдэг. Мэдээлэл зүйн
амархан онолын бодлогын гаргалгаа
байлаа. :P Ер нь бол бодлогод
асуусан зүйлсийг (1) гараар шууд тоолох,
нэмэх (2) зүй тогтолыг
ажиглаад, Sum ашиглах..
гэсэн 2 арга бий. Аль аль нь өөр өөрийн
давуу талтай, бас сул талтай. Sum
ашиглахдаа сайн бол томъёог нь
амархан гаргаж аваад, үржүүлчихвэл
зүгээр. Ерөнхий бодолт учраас энэ нь
зүгээр гэх үү дээ. Хүүхдүүд нэлээн
оролдсон байсан ч оноо аваагүй худлаа
хариунууд бас л олон байлаа. Гараар
тоолох бол анхааралтай байх хэрэгтэй
байх. 10 орчим юм л нэмэх болохоор уул нь
бол гайгүй. [Жич: Binary sequence-н
нийлбэр гоё хэлбэртэй байдаг. Судалж
үзээд, цээжилвэл дараа хэрэг болж
магадгүй. Хэхэ] ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО: х62-34
7.
Аналитик геометр: (1) шулуун ба нормаль
шулууны өнцгийн коэффициентийн үржвэр
-1 байна гэдгийг ашиглаж
байгаад, уламжлал ашиглаад шулууны
тэгшитгэлүүдийг амархан гаргаж болно.
Огтлох цэгүүдийг ч гэсэн хялбар тэнцүүлээд
олно. Харин bc-н хамгийн
бага утгыг уламжлалын шинжилгээ, эсвэл
кошийн т/б [энэ бол гүн ухааны бодолт.
Хаха] ашиглаад олно. Харамсалтай нь энэ
хамгийн бага зайг олсон ганц хүн байна,
тэр хүнийг бид нар “багш” гэж дууддаг
ажээ. Алдаа гэхээсээ илүү бодлогоо
ойлгоогүй хүмүүс нэлээн байгаа мэт л
харагдлаа. Төсөөтэй бодлого болон тэр
хавийн бодлогуудыг бодсон нь дээр байх
аа. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х114-28
За
нэг иймэрхүү байдалтай 4-р сорил өндөрлөж
ээ. :) … Дараа дараагийн
сорилуудад хичээгээрэй! Анализаас болон
бодолтоос асуух, ойлгохгүй юм байвал
асууж болно оо.
Хүндэтгэн
ёсолсон: “хүндэтгэн ёсолсон” гэж худлаа
бичсэн zoloogg. [Үнэндээ
кийборд л товшсон]
======
Татаж авах: Dropbox
"Эхний 5 сорилоос бүлэг сэдэв тус бүрд хир байгаа тухай дүгнэлт хийх бодол байна. :) .. Та бүхний ерөнхийдөө давтах чиглэлд тус болох байх аа."
ReplyDeleteХмэээн @Zoloogg нэгэнтээ хэлж байжээ? Зав гарвал хийчих юм бга блгү дээ? :D
Хийх гэсэн чинь.. даалгавар болгоны гүйцэтгэлийг тэмдэглэж аваагүйгээс болж асуудал гарсаан.
ReplyDelete