Сорил
3.
Ерөнхий дүгнэлт: Эхлээд энэ удаагийн сорил харьцангүй хөнгөн байсан гэдгийг сануулж хэлэхийг хүсэж байна. Даанч гүйцэтгэл ер нь хангалтгүй талдаа байлаа. :( Алдаа гаргах нь багасахгүй л байна даа.. Онцолж хэлэх юмнууд гэвэл:
1. Хэрэггүй бодолт хийхээ болиоч ээ! Энэ сорилууд болон бид нарын өгөх жинхнэ шалгалтууд маань хариуг гололж шалгах болно. Бүх хүүхдүүдийнхийг нийлүүлж үзвэл цаасан дээр бичсэн юмныхаа 30-40% -д нь л оноо авсан байх. Тэгэхээр ихэнх нь хоосон.. гэсэн үг! Чанар, зөв хариунд анхаарцгаагаарай.
2. Хариугаа шалгах аргуудыг хэрэглээч ээ! Худлаа байгаа нь илэрхий хариунуудыг ерөөсөө шалгахгүй байгаа юм шиг л санагдлаа. Хариугаа шалгаж болох хэд хэдэн боломжууд шууд харагдаж байна. Энэ тухай анализуудаас тусад нь нэг юм бичнэ ээ.
3. Зарим нэг хүмүүс бодолт нь байхгүй хэрнээ зөв хариу гаргах, буруу бодож байгаад зөв хариу бичих.. гэх мэт юм ажиглагдаад байх юм!!! За яахав, багш бид хоёрт шалгалт өгөөгүй гэдгээ хэзээ ойлгохыг нь харж л байхаас..
----
БОДЛОГЫН АНАЛИЗ:
Ерөнхий дүгнэлт: Эхлээд энэ удаагийн сорил харьцангүй хөнгөн байсан гэдгийг сануулж хэлэхийг хүсэж байна. Даанч гүйцэтгэл ер нь хангалтгүй талдаа байлаа. :( Алдаа гаргах нь багасахгүй л байна даа.. Онцолж хэлэх юмнууд гэвэл:
1. Хэрэггүй бодолт хийхээ болиоч ээ! Энэ сорилууд болон бид нарын өгөх жинхнэ шалгалтууд маань хариуг гололж шалгах болно. Бүх хүүхдүүдийнхийг нийлүүлж үзвэл цаасан дээр бичсэн юмныхаа 30-40% -д нь л оноо авсан байх. Тэгэхээр ихэнх нь хоосон.. гэсэн үг! Чанар, зөв хариунд анхаарцгаагаарай.
2. Хариугаа шалгах аргуудыг хэрэглээч ээ! Худлаа байгаа нь илэрхий хариунуудыг ерөөсөө шалгахгүй байгаа юм шиг л санагдлаа. Хариугаа шалгаж болох хэд хэдэн боломжууд шууд харагдаж байна. Энэ тухай анализуудаас тусад нь нэг юм бичнэ ээ.
3. Зарим нэг хүмүүс бодолт нь байхгүй хэрнээ зөв хариу гаргах, буруу бодож байгаад зөв хариу бичих.. гэх мэт юм ажиглагдаад байх юм!!! За яахав, багш бид хоёрт шалгалт өгөөгүй гэдгээ хэзээ ойлгохыг нь харж л байхаас..
----
БОДЛОГЫН АНАЛИЗ:
1.
Хоёр цэгээс ижил зайтай шулууныг олох:
Ер нь бол амархан бодлого. Олох цэгийн
координатыг P(x,0) гэж байгаад л 2 цэгийн
хоорондох зайн томъёог PA, PB дээр бичээд
тэнцүүлчихнэ. Эндээс шугаман тэгшитгэлийн
шийдийг олоод л бодлогоо бодчихно.
Хамгийн эхэнд авах 12 оноо байсан гэхэд
хилсдэхгүй. Алдаа гаргасан нөхдүүд
ерөнхийдөө 2 хэсэг байх шиг байна. (1) X
тэнхлэг дээр байна гэдгийг ашиглаагүй.
Өгүүлбэрээ сайн унших хэрэгтэй юм болов
уу даа.. (2) Арфиметик алдаа гаргасан. Нэг
үл мэдэгчтэй шугаман тэгшитгэлийн шийд
алдаад байвал одоо яая гэхэв дээ!
Анхааралтай бай л даа. (3) [2 хуваана гэсэн
хаха] Алив залуус аа! Аналитик геометрийн
бараг хамгийн энгийн бодлого байхаар
юм алдаад байна шүү. Энэ бодлого дээр
юу ч бичээгүй хүмүүс байвал энэ сэдвийг
нэлээн анхааралтай судлахгүй бол ч..
ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: x78-2
2.
Шулууны тэгшитгэл олох: Нормаль
шулуунаас нь өнцгийн коэффицентийг нь
олоод, өгсөн цэгийг орлуулж байгаад
шулууны тэгшитгэлээ гаргаж авна. Бодолт
нь бол ерөнхийдөө амархан. Худлаа
хариунууд гаргасан хүмүүс нэлээн олон
байсан нь сонирхол татаж байна. O-o ... Энэ
бодлого дээр онцолж хэлэхэд "хариугаа
шалгаач ээ!!!" та нарын гаргасан
хариунууд чинь өгсөн (2;1) цэгийг дайрахгүй
байгааг хялбархан харж болох байх. :D
ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: x79-13
3.
Зэрэгт функцийн коэффициент олох:
Ерөнхий бодох аргыг нь багшийн бодолтоос
хараарай. Ер нь бол P(x)=(x+c)*Q(x)+T(x) бол x=-c
үед P(-c)=T(-c) гэж байгаад P(-1)=P(3) гэж байгаад
л хялбар бодчих байсан. Бодолтонд
зарцуулах хугацаа ~1 минут! Энэ бодлого
дээр онцгойлон анхааруулах юм нь ОЛОН
ГИШҮҮНТИЙН БАГАНАН ХУВААЛТЫГ битгий
ашиглаач ээ! Ер нь бол нийт сурагчдын
70% нь ашигласан байна лээ. Тэгэхдээ энэ
чинь тийм сайн арга бол биш л дээ. :( ...
Хүүхдүүдийн хагасаас илүү нь хувааж
явахдаа тоо алдсанаас болж буруу хариу
гаргасан... Ашиглаж болохгүй гэж хэлэхгүй
л дээ, тэгэхдээ сайн бодолт бол биш ээ.
Дараагийн удаа илүү хялбар аргыг нь
түрүүлж хайхыг хүсье. ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО: x74-39
4.
Үсэгт илэрхийллийн шийд олох: Энэний
бодолт мангар амархан юм байна лээ. :P
Өгөгдсөн илэрхийллээ бүхэлд нь квадрат
зэрэг дэвшүүл, орлуул, буцаад язгуур
ав! хаха... Ингээд л болоо. Энэ аргаар
бодсон хэд хэдэн хүүхэд байсан нь
сайшаалтай. Энэнээс арай хүнд байдлаар
бодоод, зөв хариугаа гаргасан хүмүүс ч
гэсэн цөөнгүй байсан. Дажгүй ээ.. Харин
түгээмэл алдаа гэхээр юм нээх харагдсангүй.
x-y -г x+y -р орлуулсан зарим нэг хүнд
гаруудыг л тооцохгүй юм бол. :P .. Жич:
Хариугаа шалгах үүднээс шийдүүдийг нь
олчихож болж байсан. Буруу хариу гаргасан
хүмүсү анхаарууштай. [Би өөрөө алдсан
болохоор.. бас шүүмжлэхээсээ жоохон
санаа зовоод байна өө.] ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО:
5.
Илтгэгч илэрхийллийн шийд олох: Ер
нь бол орлуулга ашиглаад квадрат
тэнцэтгэл биш болгож байгаад бодох
байсан. Энийг харин санаснаас дажгүй
бодсон байсан шүү. Тэгэхдээ хангалттай
гэж ч хэлэхгүй л дээ. :( ... Гол гаргасан
алдаа нь гэхээр log_{3}(x) =-2 => x=1/9 ; log_{3}(x)
=1 => x=3 .. гэсэн шийдийг нь олж бичихдээ
л жоохон алдаад байх шиг байсан.
Логарифмийн үндсэн үйлдлүүдээ эргэн
харах хэрэгтэй байж болох юм. ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО: x108-31(3)
6.
Тригнометр функцын шийд олох: Энэ
бодлого дээр эхлээд анхаарах ёстой
байсан юм бол: бид нар хариу гаргах гэж
байсан. :D тийм болохоор яг баталгаатай
гаргалгаа гэхээсээ илүү sinx+cosx -н утгыг
олж болохоор байсан гэхүү дээ. Хялбархан
харьцуулалт хийгээд sinx=0 ; cosx=1 гэсэн
хариуг олно оо.. Яахав, дараа нь цаг
гарвал өөр шийд байгаа эсэхийг нь шавхаж
болно шүү дээ. Энэ бодолтыг "шийдийг
нь үнэлэх" гэж нэрлэдэг гэсэн [via
В.И.Багш] .. Алдаа гээд байхаар юм бас
санаанд орж ирдэггүй ээ. Баахан
тригнометрийн хувиргалт хийж явж байгаад
л хаа нэгтээ гацсан хүмүүс олон байсан.
Тэгэхээр алдаа гэхээсээ илүү, бодолтыг
нь олоогүй гэх нь зүйтэй байх. Дараагийн
удаа ядаж шийдийг нь үнэлэх тухай хальт
бодож үзээрэй. (Жич: та нарын гацсан
sinxcosx-г бусдаар нь илэрхийлэх арга ер нь
бол гайгүй. Хичээл дээрээ үзсэн байгаа.
3-1 -нхэн бол яг шалгалт авахын өмнөх цаг
дээр тийм бодлого бодсон гэсэн. Тэгж
байхад ийм хангалтгүй байна гэдэг
асуудал шүү! Хичээл дээрээ илүү анхааралтай
байх хэрэгтэй.) ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО: x95-9
7.
Цилиндрийн эзэлхүүн олох, ХИУ олох:
Огторгуйн геометрийн амархан бодлого
байлаа. Ерөнхий томъёонуудыг нь гаргаж
чадсан бол зүгээр л гарын үзүүрээр
хувиргалт хийгээд л болчихно оо. Томъёогоо
ер нь бол гадарлаад байх шиг байгаан
[гаргалгаа нь харагдахгүй хэрнээ, шууд
хариу маягтай юмнууд харагдаад байсан
шүү! Сэжигтэй л гэсэн үг.. Больцгоо лдо]
Харин хувиргалт дээрээ ирээд л алдаад
байгаа юм даа. Бас уламжлал дээрээ алдах
гээд.. Хайнга байна шүү. + Нэлээн олон
хүүхэд хариугаа бичихдээ R=2 гэж
бичээгүйгээс болж 5 оноо алдсан.
Анхааралтай. айн! Харин алдаа гэж хэлэх
юм бас цөөхөн л байна. Ер нь бол "алдах
боломжгүй бодлого" гэж хэлсэн ч
хилсдэхгүй л юм байгаан. Тэгэхээр хэлэх
юм алга даа.. ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО:x119-65
За
нэг иймэрхүү л байна даа.. Санал хүсэлт
болон асууж тодруулах зүйлс байвал
харамгүй хэлнэ үү. Модон чихэр авч өгөх
болно. :P
Хүндэтгэн
ёсолсон: Тогломоор санагдсан zoloogg
======
Татаж авах: Dropbox
No comments:
Post a Comment