Анализ - Сорил 2 /2013.02.26-27/
Ерөнхий
дүгнэлт: Энэ сорилыг ер нь бол нэлээн
муу хийцгээлээ. 3-нхны дундаж 25%
орчим л байх шиг байна.. Уул нь 4,7-с
бусад бодлогууд нь гайгүй амархан
бодлогууд байсан.. Энэ хэлбэрийн
шалгалтуудад хангалттай дасаагүй байгаа
нь бас харагдлаа. Цаасан дээр бичсэн
нийт юмныхаа 1/3 эсвэл ¼
-н нь л оноо авсан хүүхдүүд маш олон
байгаа. Дараагийн шалгалтнаасаа
бодлогынхоо хариуг л зөв гаргахад
анхаараад, дутуу бичсэн хэрэггүй олон
юм хийхгүй байхыг хичээгээрэй. Ер нь
бол 1,2,3-р бодлого харьцангүй
амархан байх нь ойлгомжтой тул ядаж энэ
3-г алддаггүй болоход анхаарах хэрэгтэй
байна.
Энэ
шалгалтын бүх бодлогуудыг хамгийн
дажгүй аргаар нь бодсон бодолтыг
нийтэлсэн байгаа. Тийм болохоор анализ
дээрээ тухайн аргыг ерөнхийд нь томъёолж
бичлээ. Харин анализаа голчлон ихэнх
хүүхдийн алдсан түгээмэл алдааг хамруулж,
анхааруулах зорилгоор хийлээ.
Мөн
зарим нэг хүмүүс шалгалтаас өмнө бодлогыг
нь мэдэх оролдлого хийж байгаа тухай
сонслоо [баталагаагүй л дээ]. Хэрвээ
тийм бол: дэмий шүү дээ! Дахиж битгий
тэгээрэй.
------
БОДЛОГЫН
АНАЛИЗ:
1.
Бүхэл, бутархай хэсэг олох: Хосмогоор
нь үржүүлэх нь ойлгомжтой байсан байх.
Ихэнх хүмүүс бүхэл хэсэгээ зөв олсон.
Цөөн хүмүүс бүхэл хэсгийг нь 4
гэж авсан
байсан. [-3.7]=
-4 , харин
[3.7]= 3
гэдгийг анхаарна уу. Харин бутархай
хэсгийг олохын тулд x=[x]+{x}
гэж байгаад
{x}=x-[x]
гэж олох
байсан. Маш олон хүн 0.7
гэж бичсэнээс
болж оноо алдсан. Ойролцоолол ашигласан
хариу тул буруу гэж авсан. [Монбушо
дээр ашиглаж болдог байж магадгүй юм
шиг байна лээ.. ]
ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО: х11-20
2.
Квадрат функцийн коэффицент олох:
квадрат функц
ax^2+bx+c=0
байх ёстой
гэж үзээд 2
цэгээ орлуулаад 2 тэгшитгэл, уламжлал
аваад 2-г орлуулаад дахиад 1 тэгшитгэл
гаргаж аваад эндээсээ 3 үлмэдэгдэгчтэй
3 тэгшитгэл бодоод a,b,c
тоог олох
ёстой. 2 төрлийн алдаа л ерөнхийдөө
ажиглагдсан юм байна. (1)
тэгш хэмийн
тэнхлэгийн х координат нь оройн цэгийн
х болно гэдгийг бодоогүй тул нэг тэгшитгэл
дутаад шийдээ олж чадаагүй. (2)
Арфиметик
алдаа [Ихэнх
нь]...
2-р алдааны хувьд бол шүүмжлэлтэй л
байна. Гарсан хариу дээрээ (2,-2)
ба (5,4)
гэсэн 2 цэгээ
орлуулж үзээч ээ!! Алдаатай эсэхээ шалгах
найдвартай, бас хурдан арга шт.. ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО: х17-7
3. Гурвалжны талбайг олох: Синусийн харьцаа өгөгдөн бол Синусын теором ашиглах нь бараг л илэрхий байсан юмсан. Ер нь бол талуудын уртын харьцаа нь синусын харьцаатай яг адилхан байдаг гээд цээжилсэн ч болно. Энэ бодлого дээр асар олон тооны хүүхэд МАШ ТОМ АЛДАА гаргасан. Синусын харьцаа нь өнцгийн харьцаатай тэнцүү биш!!! 15x=180grad, x=12grad гэсэн бодолт бичсэн бол үнэхээр том алдаа шүү.. Тийм харьцаа огт байхгүй. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х29-19
3. Гурвалжны талбайг олох: Синусийн харьцаа өгөгдөн бол Синусын теором ашиглах нь бараг л илэрхий байсан юмсан. Ер нь бол талуудын уртын харьцаа нь синусын харьцаатай яг адилхан байдаг гээд цээжилсэн ч болно. Энэ бодлого дээр асар олон тооны хүүхэд МАШ ТОМ АЛДАА гаргасан. Синусын харьцаа нь өнцгийн харьцаатай тэнцүү биш!!! 15x=180grad, x=12grad гэсэн бодолт бичсэн бол үнэхээр том алдаа шүү.. Тийм харьцаа огт байхгүй. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х29-19
4.
Комбинаторик: Уул
нь нэлээн амархан л комбинаторик өгсөн
байсан. (a)
хэсэг уул нь
гайгүй. Эхлээд хайрцаг бүрд 1-г хийгээд
[хоосон биш гэсэн тул] үлдсэн 4-г нь
давталттай сэлгэмлээр гүйлгээд л
амархан хариу гаргачих байсан. (b)
хэсэгт нь
амархан томьёо байхгүй. Тэгэхдээ боломж
тоолсон бол 30 секундэд л шалгах байсан..
Амархан! Ер нь бол 7 бөмбөг гэсэн болохоор
бүх боломжийг нь бичээд бодчих бодолт
маш амархан байх байсан. 1-1-5,
1-2-4, 1-3-3, 2-2-3 гэж
хуваах л боломж байгаа. Энийгээ A,B,C-р
нь салгавал нийт 15, хамгийн олондоо 6
гэсэн хариу амархан гарах байсан. Энэ
бодлогын хувьд түгээмэл алдаа гэх зүйл
ажиглагдсангүй. Бодсон нь цөөхөн,
оролдсон нь ч бас цөөхөн байлаа гэх үү
дээ. Комбинаторик гэхээр л битгий ай л
даа. Ядаж гараар гүйлгэх гээд үз. ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО: х44-28,31
5. Илтгэгч функцийн ХИУ, ХБУ: 3^x =t гэж орлуулаад л y=t^2-6t+1 (1<=t<=9) гэж бичээд л амархан бодчих байсан. Алдаа гаргасан хүмүүсийн дотор хамгийн түгээмэл нь t=9 цэг дээр МАХ утгаа авна гэдгийг олоогүй хүмүүс л дийлэнх нь байх шив. Яагаад алдсан юм бол, бүү мэд. Уул нь өмнөх шалгалтад маш адилхан бодлого байсан болохоор бүгд л бодох ёстой байсан. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х105-18
5. Илтгэгч функцийн ХИУ, ХБУ: 3^x =t гэж орлуулаад л y=t^2-6t+1 (1<=t<=9) гэж бичээд л амархан бодчих байсан. Алдаа гаргасан хүмүүсийн дотор хамгийн түгээмэл нь t=9 цэг дээр МАХ утгаа авна гэдгийг олоогүй хүмүүс л дийлэнх нь байх шив. Яагаад алдсан юм бол, бүү мэд. Уул нь өмнөх шалгалтад маш адилхан бодлого байсан болохоор бүгд л бодох ёстой байсан. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х105-18
6.
Дараалал: Язгуураас
гарах тоон утга нь 1 байх- 3, 2 байх- 5, 3
байх- 7 тоо байгаа.. гэдгийг тоонуудаа
бичиж байгаад л харчих байсан [Энийг
нэлээн олон хүүхэд чадсан, дажгүй шүү]
Харин эндээс цаашаагаа л дампуурч байгаа
нь даа. Энэ тоонуудаа харвал 1*3,
2*5, 3*7 гэх зэрэг
хэлбэртэй байгааг хялбар харж болно.
Ингээд шинэ гарч ирсэн дарааллаа ялгавар
дарааллаар ерөнхий гишүүний томьёо
олох, эсвэл хялбар таах гээд яаж ч болох
байсан. Дараа нь Summa-даад
нийлбэрээ олно. Энэ хүртэл явсан хүн
харьцангүй цөөхөн байсан тул алдаа гэх
юм ч бараг алга. Заавал хийж үзээрэй!!!
ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х61-30
7.
Геометр: Би дургүй
ээ.. гээд дахиад хаячихдаг юм билүү.
Хаха. Энэ тэгэхдээ гоё геометр байсан
шт! Бодолтыг нь хальт тайлбарлавал:
Эхлээд P,Q
цэгүүдээ тоон
утгаар нь олоод харвал y
координатууд
нь тэнцүү байгаа. Ингээд байгуулалт
хийж байгаад R
цэгээ олж
аваад, талбайг нь гурвалжны төсөө, эсвэл
зүгээр л тоон утгуудаар нь олж болох
боломжууд байсан. Бодолтыг үзээрэй! Энэ
бодлого дээр бодолт хийсэн хүн ч цөөхөн.
Харин зургийг нь зурахдаа бүүр ямар ч
төсөөлөлгүй байгаа юм шиг л юмнууд
хийсэн хүмүүс нэлээн олон байсан шүү.
Анхаарна биз. :)
ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГО: х120-69
За
нэг иймэрхүү л юм толгойд орж ирлээ..
Асуух зүйлс, эсвэл санал сэтгэгдэл
байвал хэлээрэй.
Хүлээн авахдаа
таатай байх болно.
Нээрээ!
Энэ анализд тэмдэглэсэн байгаа ТӨСӨӨТЭЙ
БОДЛОГУУДыг Д. Алтангэрэл багш сонгож
өгсөн болно. Тэгэхээр ер нь бол чанартай
гэдэг нь ойлгомжтой. Тэд нарыг бодоорой.
Хүндэтгэн
ёсолсон: Гар нь загатнасан zoloogg.
======
Татаж авах: Dropbox
No comments:
Post a Comment