Tuesday, March 19, 2013

Сорил 1: Анализ

Анализ - Сорил 1 /2013.02.25-26/

Ерөнхий дүгнэлт: Энэ удаагийн шалгалт анх удаагийн stress test байсан болохоор олон хүүхэд дутуу бодолт хийх, хариултын хуудас дээр дутуу тэмдэглэх зэрэг алдаа хамгийн түгээмэл байлаа. Одоо хариу дээрээ 1 л цифр алдах юм бол бодлого чинь тэр чигээрээ оноо авахгүй болохоор.. анхааралтай байгаарай!!

Маш цөөн тооны хүмүүс өөрийн чадах бодлогоо хамгийн эхэнд шууд бодоод, сүүлд нь хэцүү бодлогуудыг бодсон байсан. Чухал чадвар шүү! [3-2 -нхон 2-р тест дээр энэ тал дээр мэдэгдэхүйц сайжирсан байсаан..]


------

БОДЛОГЫН АНАЛИЗ:

1. Шулуун ба тойргийн огтлолын цэгийг олох бодлого: Ихэнх хүүхэд орлуулгаа зөв хийгээд 5y^2-5y=0 тэгшитгэлийг гаргаж ирсэн. Гэвч ихэнх нь 5y(y-1)=0 => y-1=0 => y=1 x=2... гэсэн ганц шийд гаргасан байна. Энд y=0 , x=0 шийд байж болно! Ингээд 6 оноо алдсан хүмүүс маш олон. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: x85-44,45 ;

2. Олон гишүүнтийн хуваагдал: Нийт хүүхдүүдийн 80 орчим хувь нь баганан бичлэгээр хуваасан байсан.. Тэр дунд ганц тэмдэг алдаад [хаалттай тоонууд нэмж, хасахдаа голдуу алдсан] 12 оноо байхгүй болж байгаам даа.. Хамгийн гоё бодолт нь уламжлал авч бодох арга байгаа. :D ... ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х75-42-47.. 43, 44 бол бүүр яг адилхан! Уламжлал авч бодож үзээрэй.

3. Олон гишүүнт илэрхийлэл: Магтууштай нь х тооны утгыг олж, орлуулах бодолт хийсэн хүн байхгүй. Энэ бодлого дээр арфиметик алдаа гаргасан хүүхдүүд маш олон байгаа. Анхаараарай!! Харин математик алдаа гэвэл, кубын задаргааны томъёог буруу хэрэглэсэн хүмүүс хэд хэд байсан. 7-р ангийн түвшний мэдлэг шүү дээ!! Мартчихсан бол эргэж нэг санаарай. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: x9-5,6

4. Тригнометр функцийн хамгийн их, хамгийн бага утгыг олох: Уг бодлого дээр багахан хувиргалт хийвэл f(x)=1+sinx-(sinx)^2 болж байгаа.. Энд sinx=t гэвэл f(x)=1+t-t^2 (-1<t<1) болно. Хамгийн бага утгыг оройн цэг дээр гэж ихэнх хүүхдүүд бичсэн. Харин хамгийн их утга нь -1 дээр гарна. Энийг нэлээн алдсан. Аа бас.. хариу бичихдээ x өнцгийнхөө утгыг бичсэн хүүхдүүд ч байгаа!!! Дараагийн удаа анхаараарай! ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х100-48

5. Илтгэгч функцийн шийдийн нийлбэр олох: Ер нь бол их амархан бодлого. Нийтлэг алдааг дурдвал: (1) ]1,5[ гэсэн утгын муж гаргачихаад 1+5=6 гэж олон хүүхэд бичсэн! (2) хариу дээрээ ]1,5[ гэж бичсэн хүмүүс ч байгаа. Яагаад вэ?? (3) тэнцэтгэл биш бодохдоо алдсан хүмүүс байгаа. Тэгэхдээ харьцангүй цөөхөн. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х104-11

6. Геометр: Гурвалжин дотор багтсан 4-н өнцөгтийн талбайг олох бодлого.. Ерөнхийдөө муу бодсон болохоор.. Бас би геометрт дургүй болохоор юм бичих ч сонирхол алга.. :PP Гоё бодолтууд байдаг л юм байна лээ. Багшаас сайн сонсож аваарай!

7. Илтгэгч тэнцэтгэлийн хамгийн их, хамгийн бага утга: Уламжлал авч бодох бодолт нь ойлгомжтой байсан.. Хүүхдүүд нэлээн их алдаа гаргасан.. Эндээс дурдвал (1) уламжлалаа зөв авчихаад 3x^2-3(a+2)x+6a -н утгыг олохдоо D авч бодоод.. их алдсан. бүгдэнд нь *3 байгаа бол хураачихвал x^2-(a+2)x+2a гээд амархан тэгшитгэл болно. Бодоход ч зүгээр. (2) уламжлалаа 0-тэй тэнцэх шийдүүдийг зөв олчихоод максимум, минимум байх цэгээ буруу зоосон хүн зөндөө.. Орлуулж шалгаач ээ!!! (3) Максимум утгаа олчихоод, минумим утгаа олчихоод, зөв хасчихаад.. a-н утгаа олж чадаагүй хүн бас бий.. [Энэ жоохон хэцүү л дээ] Ер нь бол сул гишүүний хуваагч нь шийд болох ёстой.. гэдгийг цээжилчихвэл болох байсан. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х107-17-21

-------------------------

За ийм л байна даа. :D ... Асуух юм, эсвэл энэ дээр нэмэх юм байвал хэлээрэй! Дараа, дараагийн анализийг бас иймэрхүү байдлаар хийх бодол байна. Өөрчилмөөр юм байвал бас дурдаарай. Анхаарч авъя.

Хүндэтгэн ёсолсон: Дурны хонгио zoloogg. :))
=====
Татаж авах: Dropbox

No comments:

Post a Comment