Tuesday, April 2, 2013

Сорил 8: Бодолт




Хэрвээ татаж авахыг хүсвэл: Зураг дээр очиж байгаад баруун товчоо дараа "Save Image as..." 

Сорил 8: Анализ /UPDATED/

2013-07-18 -нд уг бичлэгт нэмэлт өөрчлөлт оруулав.

UPD: Бичнэ гэж хэлээд хулхидсан байна. :P

---------

Бичнэ ээ.

Сорил 8: Бодлого


Хэрвээ татаж авахыг хүсвэл: Зураг дээр очиж байгаад баруун товчоо дараа "Save Image as..."

Сорил 7: Бодолт

Алтангэрэл багшийн бодолт:

-------------------------------

zoloogg-н бодолт:









Хэрвээ татаж авахыг хүсвэл: Зураг дээр очиж байгаад БАРУУН товчоо дараа "Save Image as..."

Сорил 7: Анализ

Сорил 7.

Ерөнхий дүгнэлт: Ойрдоо байгаагүй сайхан дампуурцгаасан байна шүү. :D Бодлогууд харьцангүй хүнд байсан гэж бодохгүй байна, харин ажиллагаа л ихтэй байлаа. Тийм ч болохоор +/- үйлдэл дээр их алдаа гаргацгаасан байх аа. Буруу хариу маш их байсан нь анхаарал татахаар байна.

Ерөнхийдөө квадрат функцийн ХИУ, ХБУ-г алдахаа больсон байна. Дараалалын бодлогыг маш муу бодсон. Харин бусад сэдэвүүд ерөнхийдөө дундаж. Энэ сорилын бодлогуудыг нэлээн анхааралтай бодож үзээрэй! Сул байсан шүү

7-р сорилын аваргууд: zoloogg [MAX + зайрмаг], Энхбат.О [Геометр (6)-г ганцаараа бүтэн бодсон] Түвшин.Д [Дараалал-г бүтэн бодсон. :) ..] Хэрлэн.Ж [Бичсэн бүх юм нь зөв. Сайн байна аа]

Энэ удаагийн анализыг бичихээ мартчихсан байна. :P Удаасанд уучлаарай.


Бодлогын анализ:

1. Тэгшитгэл бодох: Маш амархан бодлогыг маш сул бодсон. :( … Бодолт нь 0-тэй тэнцүү байх хэсгийг ялгаад, бага зэрэгтэй илэрхийлэл хялбархан бодох ёстой байсан. Жишиг бодолтыг үзээрэй! Харамсалтай нь энэ аргаар бодсон хүн гарсангүй ээ. Хүүхдүүд зэрэг дэвшүүлэх, нэмж хасахдаа нэлээн алдсан. Сайн, хүчтэй бодолтыг сурахын ашиг тус яруу тодоор харагдлаа даа. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х10-19

2. Логарифм тэгшитгэл: Логарифмийн чанарыг шалгасан бодлого байлаа. Ижил суурьтай болгож хувиргаад, суурь чөлөөлөөд.. гээд л явна даа. Нэлээн хүмүүс шийд болохгүй хариу бичсэн. Гэнэн л алдаа гэе дээ. :) Анхны сорилууд дээр байсан шиг логарифмын чанарыг шал худлаа хэрэглэх нь багассан харагдана лээ. Алдаан дээрээ сайн анхаараарай, зарим хүмүүс өмнөх шигээ л алдсан. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х108-29

3. Илтгэгч тэгшитгэл: За.. бараг хэн ч алдаагүй болохоор юугаа бичих вэ дээ. Бодоогүй хүмүүст: Хаагуур явна аа? O-o … л гэе. Энэ бодлого дээр мэдэхгүй юм гарвал өмнөх анализуудыг уншаад, бодлогуудыг нь бодож дээ. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х105-17

4. Дараалал: Ээ, та нар чинь магадлал, дараалал, комбинаторик гэхээр л сүнсээ зайлтал айчихдаг юм уу? Цөөхөн л хүн оноо авч байна. Дарааллын бусад гишүүдийг нь a_5-р илэрхийлээд бодчихвол амархан болчихно. :) Бодолт хараарай! Хүмүүс a_1, a_3-р илэрхийлснээс болоод том коэффициенттэй тэгшитгэл бодох гэж оролдоод алдсан байна лээ. Энэ бодлого дээр хариугаа шалгах боломж уул нь байсан. Цагтаа амжаагүй юу, эсвэл өөртөө итгэлтэй байсан уу, буруу хариугаа мэдээгүй л байна лээ.. Дараалал сурцгаая, хүүхдүүд ээ. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х58-6

5. Интеграл: Амархан бодлого. 0-тэй тэнцэх цэгээр нь салгаж байгаад л боддог шигээ бодчихно. Дийлэнх хүүхдүүд зөв хийсэн, зөв хийх шахсан. :D Гол алдаа нь олон бутархай тоог нэмж, хасахдаа буруутсан хүмүүс байсан. :( Харамсалтай. ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х125-13

6. Геометр: Косинусын теором бичээд, тэнцэтгэл биш бодож байгаад л b-н мужыг олчихно. Дээд, доод хязгаарыг нь зөв төсөөлөх хэрэгтэй байлаа. Харин 2-р хэсэг нь арай бэрхшээлтэй, Эба л ганцаараа гүн ухаан гаргасан.. этр. :D Гол анхаарах юм нь өнцөг хамгийн их байхын тулд косинус нь хамгийн бага байх ёстой гэдгийг анхаарахад болно. Ингээд захиад косинусын теором бичиж байгаа юм даа. Хэд хэдэн хүн давхар язгууртай хариу бичсэн байна лээ. Тиймэрхүү хариу гарах бодлого ер нь бол өгөхгүй. :) ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х28 -13, 14

7. Аналитик геометр: Энэ уул нь нээх шинэ бодлого биш. Өмнө нь дандаа л шалгаж байсан техникүүдийг ашиглаад болчих байсан. Бодлогыг (1), (2), (3) -р хэсгийг чаддаг л байх хэрэгтэй. Өмнөх сорилын бодлогуудыг сайн эзэмшсэн бол бодчих л байсан байх. Харин сүүлийн талбай олох интеграл нэлээн ядаргаатай. 3 салгаад, баахан язгуур, бутархай тоотой интеграл бодно доо. :D .. Би лав бодолт дээрээ залхуураад хийсэн ч үгүй. :P ТӨСӨӨТЭЙ БОДЛОГО: х128-33


За нэг иймэрхүү. Сайхан дампуурсан сорилын анализыг мартаж мартаж байгаад, одоо л бичлээ. :D Анализ жоохон товчхон болчихсон байж магадгүй, ойлгоогүй юм байвал гүйгээд ирээрэй, тэврээд л авна. :P

Хүндэтгэн ёсолсон: Мартамхай, бас манараа zoloogg

======
Татаж авах: Dropbox

Сорил 7: Бодлого


Хэрвээ татаж авахыг хүсвэл: Зураг дээр очиж байгаад БАРУУН товчоо дараа "Save Image as..."